Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард МУИС-ын Удирдах зөвлөлөөс тус сургуульд бүтцийн өөрчлөлт хийж 15 салбар сургуулийг таван факультет болгон нэгтгэх шийдвэр гаргасан билээ.
Харин тус сургуулийн зарим багш дээрх шийдвэрийг хууль бус гэж үзэж Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг.
Иргэний хэргийн шүүхээс гомдлыг хянан хэлэлцээд МУИС-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэн шийдвэрийг түр түдгэлзүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!