Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС түүхэн шийдвэр гаргалаа

Ч.Болортуяа
2013 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дөрвөн багшид нэг дарга оногдож буй МУИС-ийн данхар бүтцийг өөрчлөхөөр МУИС-ийн удирдах зөвлөл шийдвэр гаргасныг эрс шийдэмгий, түүхэн өөрчлөлт боллоо хэмээн олон нийт, оюутнууд ч дэмжсэн билээ. 

Тэгвэл өчигдөр МУИС-ийн удирдах зөвлөл хуралдаж 15 салбар сургуулийг нэгтгэж

  • “Шинжлэх ухааны сургууль”,
  • “Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль”,
  • “Хуулийн сургууль”,
  • “Бизнесийн сургууль”,
  • “Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургууль” гэсэн таван сургууль болгон бүтцийн өөрчлөлт хийхээр  шийдвэрлэжээ. 

Улмаар Монгол Улсын их сургуулийн бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан захирал  А.Галтбаярт Боловсролын тухай хууль тогтоомжид нийцүүлэн сургуулийн чиг үүрэг,  ажлын байрны оновчтой хувилбарыг боловсруулж хэрэгжүүлэх, бүтэц, зохион байгуулалтад орсон сургуулийн удирдлага, багш, албан хаагчдын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгожээ.