Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2025"-ийн Grand final шатны тоглолтууд Тайланд улсад зохион байгуулагдлаа.
Энэ жилийн дэлхийн аваргад Бразилын "Alpha7 Esports" баг түрүүлснээр анх удаа аваргын цом өргөлөө.
Тэгвэл манай улсын "Alpha Gaming" баг гурван өдрийн 18 тоглолтын нийлбэр дүнгээр 130 оноотойгоор гуравдугаарт байрт шалгарснаар 199,000 ам.долларын шагнал авч байгаа юм.
Мөн PUBG Mobile Global Championship 2025 тэмцээний шилдэг тоглогчоор TOP буюу А.Бүрэнбаяр тодорч байгаа бөгөөд ойролцоогоор 88,000 ам.долларын үнэ бүхий Porsche cayenne маркийн автомашины эзэн боллоо. Тэрбээр 2022 оны дэлхийн аваргын шилдэг тоглогчоор тодорч байсан удаатай.
"Alpha Gaming" багийн тамирчид өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "4Merical Vibes" багийн нэрийн дор оролцож, долоодугаар байр эзэлснээр 95,000 ам.долларын шагнал авч байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!