МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн ажлын хэсгийн ерөнхий хорооны гишүүдийн нэгдсэн хурал уржигдар болжээ.
МУИС-ийн Удирдах зөвлөлийн энэ сарын 11-ний өдрийн 03 тоот тогтоолын дагуу МУИС-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн төсөл боловсруулах, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг 67 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.
Ажлын хэсгийн гишүүдийг салбар хороодод хуваарилсан бөгөөд удирдамжийн дагуу салбар хороод ажлын даалгаврыг гүйцэтгэж, ажлаа ерөнхий хороонд тухай бүрт нь тайлагнах зэрэг зохион байгуулалттай ажиллахаар болжээ.
Түүнчлэн үр дүнгийн тайлангийн мэдээллийг салбар хороод ирэх сарын 06-ны дотор ерөнхий хороонд ирүүлэх бөгөөд Ерөнхий хороо бүтэц, зохион байгуулалтын төслийг мөн ирэх сарын 15-ны дотор Удирдах зөвлөлд өргөн барихаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!