ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Азифарма” ХХК томуугийн дэгдэлт эрчимжиж буй тул нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад “Кимчи Курут” бүтээгдэхүүнийг хандивлав

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 12 сарын 15
Сурталчилгаа
зураг
 

Улаанбаатар — 2025

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал эрс өссөн энэ үед “Азифарма” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд амьсгалын замын халдварын үеийн дэмжих эмчилгээний зориулалттай ашигтай бактери “Кимчи Курут” бүтээгдэхүүнийг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хандивлан, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүллээ.

Томуу нь Influenza A, B вирусээр үүсдэг бөгөөд улирлын дэгдэлтийн үед хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан болон архаг өвчтэй хүмүүс хамгийн эрсдэлтэй бүлэгт тооцогддог. Хүндрэлийн өсөлт нь уушгины хатгалгаа, амьсгалын доод замын үрэвсэл, чихний үрэвсэл, зүрх судасны хүндрэл, архаг өвчний сэдрэл зэргээр илэрч, эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлдэг.

Энэхүү нөхцөл байдлыг харгалзан “Азифарма” ХХК нь БНСУ-ын Кэмчеонг үйлдвэрийн үйлдвэрлэсэн “Кимчи Курут” бүтээгдэхүүнээс 25,000 ширхгийг ЭХЭМҮТ, ЭНЭҮТ болон нийслэлийн зургаан дүүргийн хоёрдугаар шатлалын эмнэлгүүдэд хандивлалаа. Уг бүтээгдэхүүнийг томуу, томуу төст өвчний эмчилгээний явцад хавсран хэрэглэснээр дархлааг дэмжих, хүндрэлийн эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.

зураг
 
зураг
 

“Азифарма” ХХК-ийн төлөөлөл:

“Манай компани эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал, эмнэлгийн ачааллыг бууруулахад чиглэсэн нийгмийн хариуцлагын хүрээн дэх ажлуудыг тогтмол хэрэгжүүлдэг. Томуугийн идэвхжил өндөр байгаа энэ үед үндсэн эмчилгээний дэмжлэг болох бүтээгдэхүүнийг хүргэснээр эрсдэлтэй бүлгийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний үр дүнд эерэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдлээ.

“Азифарма” ХХК эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн нийгмийн хариуцлагын санаачилгуудаа өргөжүүлэн хэрэгжүүлэх бодлоготой байгаагаа онцоллоо.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.