Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

8417 хүүхэд сурагчдын автобусанд багтахгүй үлдэж байна

Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 11
Өдрийн шуудан
Зураг зураг
8417 хүүхэд сурагчдын автобусанд багтахгүй үлдэж байна

Энэ хичээлийн жилээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрутыг шинээр гаргаж туршилтаар явуулж эхэлсэн.

ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ БОЛНО

Эхний ээлжид Нарангийн голоос Сонгинохайрхан дүүргийн 107, 42, 65, 62 дугаар сургуулийн сурагчдийг тээвэрлэхээр том оврын автобусыг тусгай маршрутаар явуулсан бол II улирлаас Их наран, Орбит, Баянхошуу, Зүүн салаа, Нарангийн гол гэсэн таван чиглэлд сурагчид тусгай маршрутын автобусаар үйлчлүүлж эхэлсэн аж.

ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ БОЛНО

Энэ чиглэлүүд нэмэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн нийт 22 сургуулийн сурагч тусгай маршрутын автобусаар үйлчлүүлэх боломжтой болжээ. Энэ үйлчилгээнд өдөрт дунджаар 23-32 хүүхэд үйлчлүүлж байгаа бөгөөд нэг автобусанд 46-64 хүүхэд ногдож байна гэсэн судалгаа гарчээ.

Нийслэлээс дахин ерөнхий боловсролын есөн сургуульд тус бүр дунд оврын нэг автобус олгожээ.

Тэгвэл эдгээр сургуульд 11038 сурагч суралцдаг бол автобуснууд 2621 хүүхдийг тээвэрлэх боломжтой аж. Өөрөөр хэлбэл, цаана нь 8417 хүүхэд сурагчдын автобусанд багтахгүй үлдэж байгаа юм.

Зураг