Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Таван дүүргийн 24 сургууль сурагчдын автобустай болжээ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Энэ хичээлийн жилд  32 сургууль 102 автобусаар 3400 хүүхдийг тээвэрлэхээр төлөвлөсөн байгаа.

Харин есдүгээр сарын 16-ны байдлаар таван дүүргийн 24 сургууль 85 автобусаар 1940 хүүхдийг тээвэрлэж эхэлжээ. Үүн дээр нэмээд долоон дүүргийн 36 сургууль хүүхэд тээвэрлэх автобус худалдан авах саналаа нийслэлийн Боловсролын газарт ирүүлсэн байна.

Сурагчдын нэгдсэн  автобусыг үйлчилгээнд гаргаснаар тодорхой хэсэгт замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаас гадна эцэг эхчүүд цаг заваа хэмнэх, сурагчдын  аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой юм.

Сануулахад, өнгөрсөн хичээлийн жилээс нийслэлийн Засаг даргын А/532 тоот захирамжийн дагуу сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэх ажил эхэлсэн билээ.