Юнител ХХК 2025 оны шилдэг татвар төлөгч боллоо

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын татварын албанаас жил бүр зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд 2025 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг тодруулж, Юнител ХХК том сегментийн шилдэг татвар төлөгч байгууллагын нэгээр шалгарлаа. 

Юнител ХХК 2025 онд улсын болон орон нутгийн төсөвт нийт 93 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хураамжийг төвлөрүүлж, ил тод, хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагаагаа тууштай хэрэгжүүлсний үр дүнд ийнхүү үнэлэгдэв. Мөн дотоодын 2000 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнээс худалдан авалт хийж, үндэсний бизнесүүдийг дэмжин эдийн засгийн эргэлт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр орууллаа. 

Тус компани татварын орлогоор дамжуулан улсын хөгжилд хувь нэмэр оруулахаас гадна боловсрол, нийгмийн хүртээмж, байгаль орчны чиглэлд бодит үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлж байна. Unitel STEAM HUB хөтөлбөрийг орон даяар өргөжүүлэн 2,180 хүүхдэд хүрч, олон улсын тэмцээнээс медаль хүртэхүйц үр дүн гаргасан бол “Ногоон төгөл”, “Шувууны үүр” зэрэг санаачилгаар 8000 мод тарьж, махчин шувууны 70 хиймэл үүр суурилуулан экологийн тэнцвэр, тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж байна.  

Ийнхүү Юнител групп нь бизнесийн өсөлт, татварын хариуцлагаа нийгэм, байгаль орчны бодит үр нөлөөтэй уялдуулан хэрэгжүүлж, илүү хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлсээр байна. 

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.