ҮСХ: Өнгөрсөн онд төрөлт 5.7 хувиар буурсан байна

П.Сайнжаргал, IKON.MN
26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрөлт болон нас баралтын мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос танилцууллаа. 

Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 56.2 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оноос 5.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Төрөлтийн нийлбэр коэффициент нь нэг эмэгтэйн нөхөн үржихүйн амьдралынхаа хугацаанд төрүүлж буй нийт хүүхдийн тоог илэрхийлдэг статистик үзүүлэлт бөгөөд 2025 оны байдлаар 2.4 байна.

2025 онд 19.1 мянган хүн нас барсан нь өмнөх оноос 2.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Нас баралтын ерөнхий коэффициент нь тухайн жилийн 1,000 хүн тутамд ногдох нас баралтын тоог илэрхийлдэг статистик үзүүлэлт бөгөөд 2025 онд 5.4 байна.