Өнөөдөр Улаанбаатарт бага зэргийн бороо орно

М.Батчимэг, ikon.mn
2026 оны 5 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр нутгийн зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2026 оны 05 дугаар сарын 04-13-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас:

  • 04-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар,
  • 05-нд нутгийн зарим газраар,
  • 06-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 09-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
  • 10-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр,
  • 11-нд Дарьгангын тал нутгаар,
  • 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05, 12-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:

  • Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан,
  • Завхан голын эх, Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +24...+29 градус,
  • бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
  • 05-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.
                     Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 05-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 05-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 05-нд сэрүүхэн байна.