С.Амарсайхан: Эпштейний асуудлууд Монголын гадаад нэр хүнд, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулна

Н.Эрхбаяр, iKon.mn
19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонсож байна. 

Энэ үеэр бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштейний хэргийн баримтуудтай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүд хөндөв.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Эпштейний файлын хамгийн санаа зовоож байгаа зүйл нь урлаг соёлын одод дунд бус улс орон дамжиж улс төрчдийг бие үнэлэгч нараар дамжуулж байгааг Хууль зүйн сайд онцгойлон анхаараасай.

Зарим улс орны хууль хяналтын байгууллага манай улс орны үзэгний үзүүрээр асуудал шийдэгддэг том албан тушаалтныг янз бүрийн эвгүй байдалд оруулж дүрс бичлэг авч, дарамталж байгаад шийдвэр гаргуулчихсан эсэхийг шалгаж байна. Энэ бол зөвхөн хүн худалдаалах гэмт хэргээс давсан том асуудал. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гурван сая хуудас файл дотроос хайгаад үзвэл 900 гаруй нь Монгол Улстай холбоотой. Үүн дотор Монголын байгалийн баялаг, сонгуулийн үр дүнг цаг минут тутамд илтгэж байсан.

Хоорондоо үнэт эдлэл, зураг бэлэглэх наймаалцах асуудлыг ярьж байсан. Энэ тэнд очиж уулзалт зохион байгуулсан, уулзалтаар юу болсныг бид мэдэхгүй. Үүний араас байгуулагдсан Дубайн гэрээн дээр ийм нөхцөл байдал үүссэн юм биш биз. Энэ дээр хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юу. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун: АНУ-д сүүлийн үед цахим орчинд гарч буй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж судалж байгаа. Хийгдэж ажлууд бий.

Тухайн асуудлууд бодитой үнэн эсэх нотолгоо бүрдүүлэх дээр АНУ-тай эрх зүйн харилцан туслалцаа байгуулахад тодорхой хэмжээний саад тотгор байна. Гэхдээ бид ингээд зогсчихгүй, албан бус харилцаагаар мэдээлэл солилцох хийгдэж ажлууд бий. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: Эпштейний асуудлууд бол Монгол Улсын гадаад нэр хүнд, дотоод аюулгүй байдал, ирээдүйд учирч болзошгүй улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас холбогдох байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж, өргөтгөсөн байдлаар ажиллана. Яригдаад буй асуудлууд дээр мэргэжлийн экспертүүдийг оролцуулах замаар тодорхой хугацаанд нарийн дүн шинжилгээ хийж, бодитой мэдээллийг олон нийтэд өгнө. 

Ямар нэгэн асуудал байгаа бол тэр эргэлзээг тайлах ёстой. Хэрэв манай улсад хамааралгүй сенсац, сураг төдий асуудлыг мухарлах ёстой. Ямар асуудлууд дээр уулзалт яриа явсан, сөрөг эерэг үр дагавар юу байсныг тодорхой болгох үүднээс ажлын хэсэг байгуулж мэдээлэл өгнө.