Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй, өнжмөл шар өвс болон хог хаягдлыг шатаахгүй байхыг анхаарууллаа
IKON.MN
Баян-Өлгий, Завхан, Хэнтийн хойд, Увс, Хөвсгөл, Төв, Сэлэнгийн баруун, Говь-Алтай, Дорноговь, Дорнодын өмнөд хэсэг, Ховд, Булганы нутгийн зарим газар, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын нутгаар нэн их хуурайшилттай байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
- Хөвсгөл, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр их хуурайшилттай,
- Баянхонгорын хойд хэсэг, Ховд, Завхан, Баянхонгорын зарим газраар дунд зэргийн хуурайшилттай байна.
Тиймээс халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, өнжмөл шар өвс болон хог хаягдлыг ил задгай шатаахгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Хаврын хуурайшилтын үе зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
