“Fortinet Accelerate 2026” арга хэмжээ Монгол Улсад зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Кибер аюулгүй байдлын шийдэл үйлдвэрлэгч дундаас хамгийн том тоглогчдын нэг, 26 жилийн түүхтэй Fortinet компанийн “Accelerate Ulaanbaatar Edition 2026” арга хэмжээ Монгол Улсад амжилттай зохион байгуулагдлаа.

“Fortinet Accelerate” нь жил бүр дэлхийн олон улс, бүс нутагт зохион байгуулдаг олон улсын хэмжээний цуврал арга хэмжээ бөгөөд салбарын шилдэг мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулдгаараа онцлог юм. Зөвхөн Азийн бүс нутагт гэхэд, 13 улс, 21 хот, 9000+ гаруй оролцогчидтойгоор зохион байгуулагддаг бөгөөд энэ жил “Fast Forward Innovation” уриатайгаар кибер аюулгүй байдлын шинэ чиг хандлага, бодит кейсүүд, инновацлаг шийдлүүдийг танилцуулах зорилгын хүрээнд ийнхүү Монгол улсад зохион байгуулагдав.

зураг
 

ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭГЧ “FORTINET” КОМПАНИЙН ТУХАЙ

Fortinet компани нь байгууллагын үйл ажиллагаа, систем болон мэдээллийг хэзээд, хаана ч найдвартай хамгаалах эрхэм зорилгын хүрээнд сүлжээ болон аюулгүй байдлын 50 гаруй энтерпрайз түвшний, нэгдсэн шийдлүүдийг санал болгодог. Дэлхий даяар 500,000+ гаруй байгууллага Fortinet-ийн шийдэлд итгэж ашигладаг бөгөөд эдгээр нь салбартаа өргөн нэвтэрсэн, патентын тоо болон баталгаажуулалтаараа тэргүүлэх түвшинд үнэлэгддэг.

AI ЭРИН ДЭХ КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЭ ШААРДЛАГА

Монгол улсад клауд үйлчилгээ, дижитал банк, цахим засаглал эрчимтэй хөгжиж буйтай холбоотойгоор ransomware, phishing болон AI-д суурилсан халдлагууд улам бүр нэмэгдэж байна. Мөн мэргэшсэн хүний нөөцийн хомсдол нь байгууллагуудад томоохон сорилт, бэрхшээлийг авчраад байгаа юм. Иймд байгууллагууд кибер аюулгүй байдлын стратегиа шинэчилж, илүү ухаалаг, нэгдсэн платформ руу шилжих шаардлага тулгарч байгааг арга хэмжээгээр онцоллоо.

FORTIOS 8.0: СҮЛЖЭЭ БА ХАМГААЛАЛТЫГ НЭГТГЭСЭН ШИНЭ ҮЕ

Арга хэмжээний хүрээнд Fortinet компани өөрийн Security Fabric архитектурын гол цөм болох FortiOS 8.0-ийг танилцууллаа. Энэ нь AI-д суурилсан аюул илрүүлэх, хариу арга хэмжээ, Distributed орчинд зориулсан next-gen SASE, квант тэсвэртэй криптографийн хамгаалалт зэрэг боломжуудыг нэг дороос санал болгож, сүлжээ болон хамгаалалтыг нэгдсэн платформоор удирдах нөхцөлийг бүрдүүлдэг байна.

FORTISOC: SECURITY OPERATIONS-ИЙГ ДАРААГИЙН ТҮВШИНД

Байгууллагууд аюулын дохиоллын хэмжээ огцом нэмэгдэж, олон төрлийн салангид хэрэгслүүдтэй ажиллах шаардлагатай болж буй энэ үед Fortinet нь FortiSOC хэмээх cloud-д суурилсан SOC платформыг санал болгож байна.

  • Log, analytics, SIEM, SOAR-ийг нэг платформд нэгтгэх
  • AI болон machine learning-д суурилсан автоматжуулалт
  • Threat detection болон response-г хурдасгах зэрэг боломжуудаар байгууллагуудын SOC үйл ажиллагааг илүү хурдан, үр ашигтай болгох зорилготой.

AI-Д СУУРИЛСАН АВТОМАТЖУУЛАЛТ БА ИРЭЭДҮЙН ХАМГААЛАЛТ

Fortinet нь Security Operations-д “agentic AI” хандлагыг нэвтрүүлснээр аюулгүй байдлын процессыг илүү ухаалаг, автомат түвшинд хүргэж байна. Энэ хүрээнд alert triage, threat hunting зэрэг үйл явцуудыг AI-аар автоматжуулж, олон системийн хооронд AI агентууд уялдаа холбоотой ажиллах боломж бүрдсэн. Мөн Model Context Protocol (MCP)-ийн дэмжлэгээр workflow-ууд хооронд мэдээллийн контекст алдагдахгүй, тасралтгүй үргэлжилнэ. Үүний үр дүнд гар ажиллагаа буурч, халдлагад хариу үзүүлэх хурд болон нарийвчлал мэдэгдэхүйц сайжирч, хамгаалалт илүү үр ашигтай болох юм.

зураг
 

“Accelerate Ulaanbaatar Edition 2026” арга хэмжээ нь байгууллагуудад кибер аюулгүй байдлын шинэ шатанд шилжихэд шаардлагатай мэдээлэл, шийдэл, технологийг нэг дороос танилцуулсан чухал үйл явдал боллоо. Fortinet-ийн нэгдсэн платформ, AI-д суурилсан хамгаалалтын шийдлүүд нь Монголын байгууллагуудыг илүү хурдан, ухаалаг, үр ашигтайгаар кибер аюул заналд хариу арга хэмжээ үзүүлэх чадвар, боломж нөхцөлийг бүрдүүлэх болно.

Fortinet-ийн Монгол дахь албан ёсны түншээр дараах компаниуд ажиллаж байгаа бөгөөд та байгууллагадаа шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг эдгээр компаниудтай холбогдон аваарай.

зураг
 

Холбоотой эх сурвалжууд:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.