Химийн хорт аюултай бодисыг хууль бусаар үйл ажиллагаандаа ашигласан хэргийг шийдвэрлэжээ

П.Сайнжаргал, IKON.MN
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагаас энэ онд нэр бүхий хуулийн этгээд хайлуур жонш баяжуулах зорилгоор цианид, хүчил зэрэг химийн хорт болон аюултай бодисуудыг зөвшөөрөлгүй ашигласан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн байна. 

Шүүхээс Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд зааснаар холбогдох этгээдийг 15 сая, хуулийн этгээдийг 30 сая төгрөгөөр торгож, үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ. 

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар зохицуулсан тул хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлэхийг Экологийн Цагдаагийн Албанаас санууллаа.