- Met Gala нь Нью-Йорк дахь Метрополитан Урлагийн Музейн Хувцасны Институтийн буяны болон хөрөнгө босгох арга хэмжээ юм. Уг арга хэмжээнд 450 орчим хүн оролцдог бөгөөд загвар, урлаг, спорт болон улс төрийн салбарын одууд, залуу бүтээлчид, нэр хүндтэй хүмүүсийг урьдаг. Энэ жилийн хувцаслалтын сэдэв нь "Загвар бол урлаг" юм. Иймд "Vogue" загварын сэтгүүлээс онцолсон хувцаслалтуудаас хүргэж байна. Тус сэтгүүлийн онцолсноор Met Gala бол зүгээр нэг гоё хувцаслах үдэш биш. Харин ч хүчтэй өгүүлэмж бүтээх, хүлээлтийг эвдэх боломж олгодог онцгой талбар юм.
VOGUE: Түүний өмссөн Mugler брэндийн даашинз нь Mugler-ийн 1997 оны эрвээхэй хэлбэрт даашинзаас санаа авчээ.
Даашинз нь усан будгийн мэт зөөлөн өнгө аяс, бага зэрэг жихүүдэс төрүүлэх уур амьсгалыг хослуулсан.
Гараар будсан уг загвар нь түүний бага нас, уран зурагт ойр өссөн орчныг тусгаж, Vincent van Gogh болон Edvard Munch-ийн бүтээлүүдийг санагдуулам өнгө, бүтэцтэй байв.
Ингэснээр тэр зөвхөн хувцас өмсөхөөс илүүтэй биеэ “канвас” болгон илэрхийлж, натурал төрхөөрөө хүчтэй өгүүлэмж бүрдүүлсэн байна.
Mugler by Miguel Castro Freitas
VOGUE: Cara Delevingne-ийн Ralph Lauren загвар нь мөн л Ralph Lauren-ы архивыг иш татсан бөгөөд тодруулбал Rooney Mara-ийн 2011 оны 11-р сарын Vogue сэтгүүлийн нүүрэнд өмссөн даашинзаас санаа авсан юм.
Ralph Lauren
VOGUE: Rihanna-гийн баримал мэт хэлбэртэй Maison Margiela даашинз нь Бельгийн Flanders бүсийн дундад зууны архитектураас санаа авчээ.
Харин A$AP Rocky бүрэн дэгжин төрхөөр, ягаан өнгийн Chanel Matthieu Blazy-ийн үеийн загвараар гарч ирсэн байна.
VOGUE: Уг даашинзыг гар аргаар чимэглэхэд нийт 800 цаг зарцуулжээ.
VOGUE: Хадидын Miu Miu даашинз нь тус брэндийн өмнөх коллекцууд дахь түүний дуртай санаануудыг нэгтгэсэн загвар байв. Тэрээр 2011 оны хаврын коллекцоос галын элемент, 1998 оны хаврын коллекцоос тунгалаг силуэтийг авч хослуулжээ.
VOGUE: Тэрбээр энэхүү гялалзсан, захиалгаар урлуулсан Swarovski төрхөөрөө Солонгос өв соёлоо илэрхийлсэн. Загвар нь нэг талаар Venus de Milo-оос, нөгөө талаар Жусоны үеийн эмэгтэй тайж буюу “기녀”-ээс санаа авсан байв.
VOGUE: Технологи ба байгаль нийлсэн шийдэл. Өндөр захтай даашинз нь цахилгаан кабель, хөвд, суккулент ургамал, мөн хэлхээний хавтангийн хэсгүүдийг хослуулсан өвөрмөц бүтээл байв. Дахин ашигласан бөгөөд дахин боловсруулах боломжтой. Жинхэнэ утгаараа утга агуулгатай загвар!
VOGUE: Тэрбээр дизайнер Роберт Вүнтэй хамтран өөрийн гар, бугуйнуудыг 3D скан хийлгэж, уламжлалт Тай бүжгийн хөдөлгөөнөөс санаа авсан, хөшиг мэт бүтэцтэй өвөрмөц загварыг бүтээжээ.
VOGUE: 400 гаруй цагийн турш хийсэн шилэн шигтгээтэй гар урлал дээр суурилж, баримал мэт хэлбэржсэн корсет хэсгийг бүтээжээ
VOGUE: Домингог өнгөнөөс зугтдаг хүн биш. Энэ удаад Valentino үндсэн тод өнгүүдийн хуниастай туузнуудыг хослуулж, сүлжмэл мэт шийдлээр хүрэм болгон урласан байна.
VOGUE: Жисү мөргүй ягаан өнгийн Dior даашинзандаа яг л цэцгэн баглаа шиг харагдаж байлаа. Даашинз нь "gazar" материалаар хийгдэж, цэцэрлэгийн зураглалтай хатгамал болон цэцгэн чимэглэлээр баяжуулсан байв.
VOGUE: Цайруулсан хөмсөг! Kylie Jenner Schiaparelli-ийн couture даашинзандаа бүрэн ууссан бөгөөд зөвхөн хатгамлыг нь хийхэд л 11,000 цаг зарцуулжээ. Даашинз нь 10,000 барокко сувд болон 7,000 будсан сувдан гялалзсан загасны хайрсаар чимэглэгдсэн байв.
VOGUE: Нэвт гэрэлтэх корсет, мөн их хэмжээний өдөн юбка ба шлейф нь жинхэнэ гэнэтийн, сэтгэл татам шийдэл байлаа.
VOGUE: Хэйли Биберийн өмссөн Saint Laurent-ийн баримал хэлбэртэй корсет нь жинхэнэ 24 каратын алтаар хийгдсэн байв.
VOGUE: Энэхүү даашинзыг шууд Мет музейд өлгөхөд ч тохирохоор. Учир нь уран бүтээлч James McGough-тэй хамтран бүтээсэн уг загварын зураглал нь John Keats-ийн “Ode on a Grecian Urn” шүлгээс санаа авчээ.
VOGUE: Поп дуучин Сабрина Карпентер кино хальснуудаар бүтээсэн тюль материалтай, зүсэлттэй Dior даашинз өмссөн бөгөөд энэ нь мэдээж Sabrina киноноос санаа авсан байв.
VOGUE: Даашинзыг урлахад 294 гаруй цаг зарцуулж, ойролцоогоор 5,150 хатгамлын элемент ашиглажээ. Олон өнгийн талст, пайетк, гинжин чимэглэлүүд нь энэ нарийн хийцийг бүрдүүлсэн байна.
VOGUE: 2026 оны “Costume Art” үзэсгэлэнд “Жирэмсэн бие” сэдэв багтсан тул модель Адут Акеч үүнийг өөрийн дэгжин Thom Browne төрхөөр гайхалтайгаар илэрхийлжээ.
VOGUE: Классик цагаан подволкны дизайнаас санаа авсан энэ захиалгат даашинз нь liquid jersey материалыг баримал мэт хэлбэржүүлснээрээ онцлогтой.
VOGUE: Толгойноос хөл хүртэлх хар өнгө ч хүчтэй илэрхийлэл болж чаддгийг супер модель Анок Яй баталлаа.
VOGUE: Өөр тайлбар хэрэггүй. Тэр бол Мадонна. Удахгүй эхлэх “Confessions 2” үеийнхээ өмнөхөн тэр улаан хивсэн дээр Saint Laurent-тай гарч ирж, драматик хөшигтэй төрхийг хэнээс ч илүү төгс үзүүллээ.
VOGUE: Жинхэнэ утгаараа хамтын бүтээл. Кардашиан дизайнер Whitaker Malem болон Британийн уран бүтээлч Allen Jones нарын урласан баримал мэт цээжний хуяг, арьсан банзалтай гарч ирсэн.
VOGUE: Уг даашинз нь 18-р зууны Венецийн рококо уран зургуудын зөөлөн, нунтаг өнгөнөөс санаа авчээ. Тэр 2006 оны хаврын архивын Versace даашинзыг сонгосон ч Versace-тай хамтран бага зэрэг зүйлсийг нэмэлтээр хийсэн байна.
VOGUE: Тэрбээр энэ удаа мөнгөлөг, “араг яс” мэт хэлбэртэй содон төрхийг сонгожээ.
VOGUE: Chase Infiniti-гийн trompe l’oeil эффекттэй загвар нь Venus de Milo-оос санаа авч, 1.5 сая давхарласан пайетк болон 600 гаруй өнгийн шаталсан торгон унжлагатайгаар урлагийн бүтээл мэт харагдаж байв.
VOGUE: Булчинлаг силуэттэй Vivienne Westwood хүрэм нь 1996 оны намрын үеийн загвар байв. Энэхүү корсет хэлбэрийн оройн хүрэм нь торгон duchess материал дээр сувд, шилэн шигтгээ, пайетк, чулуугаар хатгамалтай бөгөөд алдарт корсет урлаач Mr. Pearl-ийн бүтээл юм.