800 гаруй бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн “Business Summit Tour” хөгжлийн хөтөлбөр орон нутагт амжилттай хэрэгжлээ
Капитрон банк үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойгоо тохиолдуулан зохион байгуулсан “Business Summit Tour” хөгжлийн хөтөлбөр орон нутагт амжилттай хэрэгжиж, 800 гаруй бизнес эрхлэгч харилцагчдаа нэгтгэлээ.
Монгол Улсын томоохон бүс нутаг болох Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий, Ховд, Өмнөговь, Дорноговь (Сайншанд, Замын-Үүд) зэрэг бүс нутгийг хамарсан энэхүү хөтөлбөр нь орон нутгийн бизнес эрхлэгчдийг нэг дор цуглуулж, шинэ боломж болон хамтын ажиллагааны гарцыг нээсэн онцлогтой байлаа.
Капитрон банк харилцагчидтайгаа стратегийн түншлэлээ бэхжүүлж, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахын зэрэгцээ бизнесийг өргөжүүлэх бодит боломжуудыг санал болгосон юм.
Мөн уг хөтөлбөр нь харилцагчид хоорондоо туршлага солилцох, шинэ түншлэл үүсгэх бодит орчныг бүрдүүлснээрээ өндөр ач холбогдолтой болсон юм.
"Business Summit Tour" нь бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих, тогтвортой өсөлтийг хурдасгах Капитрон банкны зорилгын нэг хэсэг бөгөөд орон нутгийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хөтөлбөр боллоо.
Хөтөлбөрт оролцсон бизнес эрхлэгчид олж авсан мэдлэг, туршлагаа үйл ажиллагаандаа нэвтрүүлж, цаашид бизнесээ илүү өргөжүүлэн тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
ӨНӨД ДЭВЖИХ ӨСӨЛТИЙН ТҮҮЧЭЭ – 25 ЖИЛ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!












