Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдын автобусны шинэ маршрут гарлаа

Г.Номин, iKon.mn
2013 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван дүүргийн төрийн болон хувийн өмчийн 33 сургуулийн 3 424 сурагчдыг 104 автобусаар тээвэрлэж байгаа.

Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Тээврийн газрын хамтарсан судалгааны дагуу эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн  алслагдсан хороодын 107, 42, 65, 62 дугаар сургуулийн сурагчдийг тээвэрлэх маршрут гаргаж, явуулж эхэллээ.

Уг автобус нь 200 төгрөгөөр зөвхөн сурагчдыг тээвэрлэх бөгөөд Нарангийн голын автобусны буудлаас 07:00 цагт хөдлөн замын буудлуудад зогсон 107 дугаар сургууль, 42 дугаар сургууль, 65 дугаар сургуулийн сурагчдыг хүргээд 62 дугаар сургууль дээр 07:50 цагт ирэх юм. 

Дүүрэг Сургууль Маршрут Цаг Үнэ
Сонгинохайрхан 107 Нарангийн голын автобусны буудлаас 07:00 цагт хөдлөн замын буудлуудад зогсон 107 дугаар сургууль, 42 дугаар сургууль, 65 дугаар сургуулийн сурагчдыг хүргээд хамгийн сүүлд 62 дугаар сургууль дээр ирнэ Хөдлөх цаг: 07:00

Хамгийн сүүлчийн сургууль дээр ирэх цаг: 07:50
200 төгрөг
42
65
62

Цаашид Бэлх, Сэлх, Нисэхийн хүүхдүүдийг тээвэрлэх тусгай автобусны маршрут зохиож, сурагчдыг тээвэрлэхээр төлөвлөөд байгаа ажээ.