СХД-ийн 22 дунд сургуулийн сурагчид бүрэн хамрагдах боломжтой 4 чиглэлд сурагчдын автобус үйлчилгээнд явдаг. Үүний өмнө Баянхошуунаас 36-р сургууль хүрэх сурагчдын автобусны маршрутыг танилцуулж байсан.
Харин энэ удаад Орбитоос 36-р сургууль хүрэх сурагчдын автобусны маршрутыг танилцуулъя. Энэ чиглэлд “Тэнүүн огоо” ХХК-ийн том оврын автобус үйлчилгээнд явж байна.
/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛНА УУ/
Сурагчдын автобус нь Орбитын эцсээс 07:15 цагт хөдлөн замын буудлуудад зогсон 115-р сургууль дээр 07:21 цагт ирэх юм байна.
42-р дунд сургуулийн буудалд 07:30 цагт, 12-р сургуулийн буудалд 07:41 цагт ирнэ. 07:43-07:48 цагийн хооронд СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн буудлуудад зогсон 07:51 цагт 36-р сургуульд ирэх аж. Үнэ нь 200 төгрөг. Зөвхөн сурагчдад үйлчилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!