Грекийн нийслэл Афин хотод бөхийн төрлүүдийн 17 хүртэлх насны өсвөрийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болж буй.
Энэ сарын 3-нд өндөрлөх тус тэмцээний охидын 65 кг-ын жинд Эрхэмбаатарын Анужин шагналт V байр эзэллээ. Тэрбээр эхний даваанд Турк Улсын тамирчныг ялсан ч дараагийн тойрогт Энэтхэгийн Ашвини Вишнойд дийлдсэн юм.
Дагах барилдаанд Унгарын бөхийг 8:7-гоор буулган авсан ч хүрэл медалийн төлөө Лилья Эрмохинад ялагдсанаар V байранд оржээ.
Охидын 69 кг-ын жинд А.Гэрэлтуяа эхний даваанд АНУ-ын Кассандра Мариа Гонзалест оноогоор цэвэр ялагдсан бол охидын 73 кг-ын жинд Ц.Уранзаяа АНУ-ын Элиа Поалиллод 2:8-аар дийлдэж, тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Өнөөдөр чөлөөт бөхийн хөвгүүдийн жингийн барилдаан болно. Манай улсаас -65 кг-ын жинд Л.Эрдэнэдалай, -80 кг-ын жинд Б.Буянтогтох, -92 кг-ын жинд Э.Саруул-Эрдэнэ нар хүч үзэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!