Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 4-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дундговийн нутгаар, 5-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наймдугаар сарын 4-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дундговийн нутгаар, 5-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Иймд гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав. 

Нөөлөг салхи гэж юу вэ? 

Нөөлөг салхи гэдэг нь аянга, мөндөр, аадар бороо, цас зэрэг цаг агаарын үзэгдэлтэй холбоотой салхи огцом хүчтэй болох үзэгдэл юм. Нөөлөг салхины үед салхины хурд ихсэж 16 м/с-ээс их болох, 20-30 м/с-д хүрэх нь цөөнгүй. 40 м/с секундээс ч давсан тохиолдол бүртгэгдэж байжээ.  

Наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж /ОЖД/-аас дулаан байх боловч баруун аймгуудын нутгаар илүү халах төлөвтэй байгаа ба хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгаар ОЖД-аас бага, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу орох төлөвтэй байгаа юм. ОЖД-ийг энэ жилийхтэй харьцуулж харахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ. ​​​​​​