Оны эхний долоон сард 420 хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирчээ
Тээврийн прокурорын газраас нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг энэ оны долдугаар сарын 30-ны байдлаар судалжээ.
Нийт 370 ослын улмаас 420 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд хамгийн их бүртгэгджээ.
Тодруулбал
- Баянзүрх дүүрэгт 97
- Хан-Уул дүүрэгт 88
- Сүхбаатар дүүрэгт 67
- Баянгол дүүрэгт 65
- Сонгинохайрхан дүүрэгт 62
- Чингэлтэй дүүрэгт 41 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.
Иймд эцэг, эхчүүд та бүхэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлд заасан "10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх" гэсэн иргэний үүргээ хариуцлагатай биелүүлэх;
- Хүүхдүүддээ замын хөдөлгөөнд дүрмийн дагуу зөв, соёлтой, аюулгүй байдлаа ханган оролцож байх ойлголт, мэдлэгийг өгөх, дадлыг эзэмшүүлэхэд онцгой анхаарах;
- Хүүхдээ зам, замын хөдөлгөөний эрсдэл бүхий газарт явганаар зорчих, тоглох, унадаг дугуйтай явахаас нь сэргийлж, байнга анхаарал хандуулахыг Тээврийн прокурорын газраас уриалав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
