Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Авто замын хажуугийн моддыг сүйтгэсэн “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулахаар ажиллаж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацын хамтарсан "Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл"-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Удирдлагын академийн гудамж “Хүннү 2222” хотхоны замын хойд талд “Хангилцаг” ХХК дулааны магистраль /ДХ116-А10-ДХ116-А16 хүртэл/ шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэж байна.

Гэвч ажил гүйцэтгэх үеэрээ “Жапан таун”-ы автобусны буудлаас баруун тийш 120 метр орчим урт зайд авто замын хажуугийн шар хуайс моддыг сүйтгэжээ. Тиймээс шугамын ажил гүйцэтгэхдээ ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулна.

Тодруулбал Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 18 дугаар тогтоол "Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ашиглалт хамгааллын ажлын хүрээнд баримтлах журам"-д зааснаар хотын ногоон байгууламжид учруулсан хохирлыг арилгуулж, арга хэмжээ авахаар ажиллаж байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс