Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ: Ч нь "хүн алах", "онц хэрцгийгээр", "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж" гэх зүйл ангиар цагдан хоригдож байгаа

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ оны зургаадугаар сард холимог тулааны спортоор танигдсан Ч-гийн төмрөөр хүн зодож буй бичлэг цахим орчинд тарсан. 

Түүнд уг хэрэгтэй нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус тус шүүхэд шилжүүлэх саналтай харьяа прокурорын газарт шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Хэргийн талаар тодруулбал: Энэ оны 06 дугаар сарын 26-ны өдөр 17:00 цагийн орчимд иргэн Ч нь Чингэлтэй 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Халиун" авто засварын газарт иргэн "Т"-ийг үл ялих зүйлээс болж маргалдан тэвэрч унаган нуруу, толгой хэсэгт 3 удаа өшиглөн зодож, улмаар хохирогч ухаан балартан биеэ хамгаалах чадваргүй байх үед уг үйлдлийг таслан зогсоох гэсэн "Б"-ийн үйлдлийг үл харгалзан үргэлжлүүлэн авто машины төмөр эд ангийг зэвсгийн чанартайгаар ашиглан зодож онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл "Хүнийг алах"-ийн 2.1 "онц харгис хэрцгийгээр", 2.7 "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж" дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. 

Мөн өчигдөр олон нийтийн цахим сүлжээнд дээрх хэрэгт цагдан хоригдож, шалгагдаж байгаа Ч нь бусдыг заналхийлж байгаа дүрс бичлэг нийтлэгдсэн бөгөөд уг үйлдэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.