ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/01-НД НИЙТЛЭГДСЭН
ЦЕГ: "Оргил" худалдааны төвийн урд гарсан ослын гэм буруугийн асуудлыг тогтоох ажиллагаа үргэлжилж байна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо "Оргил" худалдааны төвийн урд өчигдөр мотоцикл машинтай мөргөлдөж, хүний амь эрсэдсэн харамсалтай осол гарсан.
Ослын бичлэг цахим орчинд тараад буй бөгөөд иргэд ч тал талын ялгаатай байр суурийг илэрхийлсээр байна. Гэхдээ одоогийн байдлаар буруутай талыг тогтоогоогүй байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас ослын шалтгаан нөхцөл, гэм буруугийн асуудлыг тогтоох шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг мэдэгдлээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
