Голомт банкны сонгогдсон картаар Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын “Линк” бизнес танхимаар үйлчлүүлээд буцаан олголт авах урамшуулал 2023 оноос эхлэн 3 дахь жилдээ хэрэгжиж байна. Бид хэдхэн сарын өмнө Universe шинэ концепцийн картаа зах зээлд амжилттай нэвтрүүлсэнтэй холбоотойгоор “Линк” бизнес танхимд үйлчлэх буцаан олголттой урамшууллын нөхцөлд өөрчлөлт орууллаа.
Та “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар зорчих, зочин хүлээж авах, нислэг хүлээх зуураа “Линк” бизнес танхимаар зочлон, тав тухтай орчинд өндөр зэрэглэлийн үйлчилгээг авахаас гадна хил, гааль, аюулгүй байдлын хяналт шалгалтын үйлчилгээг нэг дор авч тусгай гарцаар үйлчлүүлэх боломжтой. Ингэхдээ 12-аас дээш насны хүн 90,000₮, 4-12 насны хүүхэд 45,000₮-ийн үндсэн төлбөрийг төлөх бөгөөд энэ төлбөрт хоол зууш, цай кофе, ус ундаа, уух зүйлс өндөр хурдны хязгааргүй интернэт, тамхины өрөө, хүүхдийн өрөө ашиглах төлбөр багтдаг байна.
Голомт банкны VIP ангиллын карт эзэмшигч та урамшуулалд хамрагдаж, 50%, 100%-ийн буцаан олголт авахыг хүсвэл дараах бяцхан санамжтай заавал танилцаарай.
Яг одоо Голомт банкны картад үйлчлэх олон улсын хэд хэдэн урамшууллууд хэрэгжиж байгаа тул хилийн чанадад зорчиж буй харилцагч та бүхэн гадаадад Голомт банкны картаа идэвхтэй уншуулан төрөл бүрийн хөнгөлөлт урамшуулалд амжиж хамрагдаарай.
Хөнгөлөлт урамшуулалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!