Хөрөнгийн зах зээлийн шинэ боломж: “Магна Профит Энд Инвестмент” ББСБ нь ₮14 тэрбумын ХБҮЦ гаргана
Монголын хөрөнгийн зах зээлд дахин нэг хөрөнгө оруулалтын боломж мэндэллээ.
“Магна Профит Энд Инвестмэнт” ББСБ нь 2012 онд байгуулагдсан цагаасаа эхлэн бичил зээл, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зээлийн олон төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэн амжилттай ажиллаж, арвин туршлага хуримтлуулаад байна.
Банк бус санхүүгийн үйлчилгээний салбарт хуримтлуулсан туршлага, амжилтдаа тулгуурлан “Магна Профит Энд Инвестмэнт” ББСБ нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гаргахаар шийдвэрлэсэн. Улмаар холбогдох тооцоо судалгаа, баримт бичгүүдийг бүрдүүлсний үндсэн дээр ₮14 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос 2026 оны 2 сарын 12-ны өдөр авчээ.
Энэхүү үнэт цаас нь инфляцыг давсан бодит өгөөж хүртэж, хөрөнгөө өсгөхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй юм.
Магна Профит Энд Инвестмэнт ББСБ-ын Үүсгэн байгуулагч Л.Отгонбаяр:
Магна Профит Энд Инвестмэнт ББСБ нь өмнө нь хөрөнгийн зах зээлд нийт 3 удаагийн 15 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бонд гаргаж, хугацаанд нь амжилттай төлсөн туршлагатай үнэт цаас гаргагч юм.
Бид хөрөнгө оруулагч, харилцагчдынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавих бодлого баримталсаар ирсэн. Бичил зээл, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлж ажилласан 14 жилийн туршлагадаа үндэслэн эрсдэлээс бүрэн хамгаалагдсан буюу хөрөнгөөр баталгаажсан, өндөр өгөөжтэй, 5%-ийн хүүгийн татвартай, түргэн хөрвөх чадвартай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг хөрөнгө оруулагчдад санал болгож байгаадаа баяртай байна.
Мандал Капитал Маркетс ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал А.Өлзийдэлгэр /CFA/
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарахад урт хугацааны судалгаа, шинжилгээ шаардлагатай байдаг. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос тавигддаг хяналт, шалгуурыг давж, зөвшөөрөл авдаг тул зах зээлд маш цөөхөн буюу улиралдаа 1-2 л хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гардаг. Магна ХБҮЦ нь энэ бүх шалгуур, хяналтыг давж, өнөөдөр хөрөнгө оруулагчдад санал болгоход бэлэн болоод байна.
ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ДАВУУ ТАЛ:
ӨНДӨР ӨГӨӨЖ
Монгол Улсад банкны хадгаламжийн хүү жилийн 12–13% орчим байгаа бол энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь жилийн 19.5%-ийн хүүтэй тул хөрөнгө оруулагчдад илүү өндөр өгөөж хүртэх боломжийг бий болгож байна.
ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАГДСАН
Энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь Магна Профит Энд Инвестмэнт ББСБ-ын хэвийн төлөлттэй зээлийн мөнгөн урсгалаар баталгаажсан. Эдгээр зээл нь газар, үл хөдлөх, автомашин зэрэг бодит барьцаа хөрөнгөтэй тул 2 давхар хамгаалагдсан бүтэцтэй гэж ойлгож болно.
ТАТВАРЫН ТААТАЙ НӨХЦӨЛ
Банкны хадгаламж болон бондын хүүгийн орлогоос 10%-ийн татвар авдаг бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн татвар 5% байдаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүү өндөр, татвар бага тул хөрөнгө оруулагчдын гарт ирэх бодит өгөөж илүү өндөр байна.
Энэхүү үнэт цаасны андеррайтераар “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК ажиллаж байна.
Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
📞 Утас: 8875-1189 | 8875-7270 | 8875-4540 | 8875-3055
📍 Хаяг: Meru Tower, Blue Sky-н урд, 6-р давхар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
