Маргааш Улаанбаатар хотод эхлэх шатрын ААШТ-д түрүүлсэн тамирчин $15,000 шагнал хүртэнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2026 оны 5 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатрын нээлттэй ангиллын 21, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) маргааш буюу энэ сарын 28-наас зургаадугаар сарын 7-ныг дуустал ''Аса арена"-д болно.

Тэмцээнд шар тивийн 27 орноос тамирчид оролцох юм.

Тус тэмцээний шагналын сан өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад $20,000 нэмэгдсэн юм. Нийт $100,000 шагналын сантай тус тэмцээнд түрүүлсэн шатарчин $15,000 авахаас гадна Дэлхийн цомд өрсөлдөх "тийзээ" гардана.

зураг
 

Энэ удаагийн тэмцээний нээлттэй ангилалд 147 шатарчин ухаанаа уралдуулах бол эмэгтэйчүүдийн ангилалд 101 тамирчин өрсөлдөнө.