Хүүхдэд суррон болон бусад тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй байхыг АНХААРУУЛАВ

П.Сайнжаргал, IKON.MN
47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Эцэг, эх, асран хамгаалагчид насанд хүрээгүй хүүхдэд суррон болон бусад тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас анхаарууллаа. 

Хүлээлгэх хариуцлага:

Зөрчлийн тухай хуулийн 14.7.2 Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүүхдэд жолоог шилжүүлсэн эцэг, эх, асран хамгаалагчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Хүүхдийнхээ аюулгүй байдалд тавих хараа хяналтаа сайжруулж, насанд хүрээгүй хүүхдэд тээврийн хэрэгсэл жолоодох, ашиглах боломж олгохгүй байхыг анхааруулав.