ФОТО: Дэлхийн 102 орны нүүдэлчин, малчдын байгууллагын 240 орчим төлөөлөл оролцож буй Даян дэлхийн малчдын чуулган

Б.Мөнхтуяа, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн 102 орны нүүдэлчин, малчдын байгууллага, иргэний нийгэм, их, дээд сургуулийн төлөөлөл бүхий 240 орчим зочин, манай улсын 100 малчид оролцож буй “Даян дэлхийн малчдын чуулган” өнөөдөр зохион байгуулагдлаа.

2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил болгон зарласантай холбоотойгоор дэлхийн малчдын аж ахуй, амьдрал болон тэдний өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийн талаар томоохон тунхаг бичгийг өнөөдрийн чуулганы хүрээнд гаргаж буй аж.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Дэлхийн олон оронд мал аж ахуйн тогтолцооны амин сүнс болсон нүүдэл шилжилт хөдөлгөөний боломж улам хумигдаж уламжлалт нүүдлийн зам, гарц багасаж байна.

Бэлчээр нутаг хэсэгчлэн тасарч, дэд бүтцийн байгуулал, газар ашиглалтын өөрчлөлт, засаг захиргааны хил хязгаар нь малчдын амьжиргаанд түшиглэдэг экологийн бодит зүй тогтлыг зарим талаараа орхигдуулах боллоо.

Нүүдэллэх хөдөлгөөнийг хүрээлэн буй орчны сорилтод зохицсон нарийн боловсронгуй арга ухаан гэж үзэхийн оронд өнгөрсөн үеийн үлдэгдэл мэт ташаа ойлгох нь цөөнгүй байна. Гэвч малчдын нүүдэл бол хөгжлөөс хоцорсон гэсэн шинж огт биш харин ч эмзэг экосистемийн тэнцвэр, сэргэн тэнхрэх чадварыг хадгалан хамгаалдаг амьдралаар шалгарсан үр дүнтэй тогтолцоо юм" хэмээн ярилаа.

Мөн өнөөдрийн хурлаас гарсан тунхаг, бичгүүд нь ердийн нэг баримт бичгийн төдий бус тэдгээрийн үндэс нь бодит амьдралын туршлагаа хуваалцсан чин сэтгэлийн яриа хөөрөөнд тулгуурласан. Эдгээр тунхгийг зөвхөн хурлын танхимд бус аймгийн төвүүдэд, уудам талын бэлчээрт, малчин айлын гэрт, амьдрал ахуйн өв соёл, эрдэм мэдлэгийг нь тээсэн малчидтай өөрсөдтэй нь хамтран боловсруулсан юм гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Энэхүү чуулган нь манай улсын зүгээс явуулж байгаа гадаад бодлогын хүрээнд зөвхөн улс төр дипломатын шугамаар яриа хэлэлцээр хийж нийгэм, эдийн засгийн асуудлуудаа ярихаас гадна мөн хөрсний доройтол болон бэлчээрийн доройтол, усан хангамжийн асуудал, хүнсний хангамжийн аюулгүй байдлын асуудал зэрэг олон зүйлийг хооронд нь уялдаатайгаар цогцоор нь бодлогын түвшинд авч үзэж хуралдаж байгаа юм. 

Чуулганд оролцогчдын зургаас:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг