COP17 хурлын үеэр Дүнжингарав, Нарантуул захын автомашины зогсоолыг түр хаах тул тус чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
IKON.MN
НЗДТГ
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурал 08 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэ үеэр дэлхийн 196 орны зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын автомашины зогсоолыг түр хаах талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ.
Иймээс тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.
Тодруулбал, 2026.08.17-ны 06:00 цагаас эхлэн:
- Офицеруудын ордон-Нарантуул-Дүнжингарав худалдааны төв
- Дүнжингарав худалдааны төв-Нарантуул зах чиглэлд богино эргэлтийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
- БЭ:10 Дүнжингарав худалдааны төв-COP17 хурлын байршил
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
