Өнөө шөнө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр дуу цахилгаантай, усархаг бороо орно
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөө шөнө буюу наймдугаар сарын 14-15-нд шилжих шөнө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Борооны улмаас голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав.
Наймдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байсан хэдий ч Хангай, Хэнтий нуруунаас эхтэй Хараа, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Балж, Онон, Хэрлэн, Байдраг, Онги зэрэг голууд үерийн болон үерийн аюултай түвшнийг даван үерлэсэн байгааг цаг уурын байгууллагаас мэдээлээд байгаа юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
