Сэтгүүлч Б.Ганчимэг: Талын Монгол брэндийн 100 машины цуваа Улаанбаатарыг тойрч, гадаадын жуулчдад Монгол амтыг түгээлээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа

Үндэсний брэнд бүтээгч Грийн групп, “Талын Монгол” брэндийн зүгээс Монгол Улсыг зорин ирсэн гадаадын жуулчдад бүтээгдэхүүний дээж бэлэглэж, Монголын амт, зочломтгой зан, үндэсний өв соёлыг түгээн сурталчилжээ.

“Талын Монгол” брэнд нь Казахстан, ОХУ, БНХАУ зэрэг 8 улсад бүтээгдэхүүнээ амжилттай экспортолж, цаашид БНСУ, Япон болон Зүүн Өмнөд Азийн зах зээлд хүрээгээ тэлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

Энэхүү үйл ажиллагаатай танилцсан сэтгүүлч Ганчимэг Стокгольмоос ирсэн жуулчид “Талын Монгол” брэндийн бүтээгдэхүүнийг сонирхон худалдан авч буйг онцолж, “Үндэсний үйлдвэрлэлээ бид өөрсдөө дэмжихгүй бол хэн дэмжих вэ” хэмээн үндэсний брэнд, бүтээгдэхүүнээ дэмжихийг уриаллаа.

Тэрээр ийнхүү бичжээ:

Стокгольмоос ирсэн жуулчдын сагсан дахь "Монголын амт" буюу Үндэсний брэндээ дэмжих цаг…

Энэ зун төрсөн нутгаараа цөөн хоног аяллаа. Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Гурванбулаг, Дашинчилэн гээд...Булган аймаг бол гадна дотнынхон олноороо сонгож аялдаг тансаг гоо нутаг. Гадаад дотоодын олон аялагчидтай таарч, ажиглаж явахад энийг ингэчихсэн бол, тэрийг тэгчихсэн бол гэх үй түмэн бодол орж ирэх ч, бас ч гэж хараад баярласан, улам илүү дэмжмээр санагдсан зүйлс ганц хоёр байлаа. Тэрийгээ уншигчидтайгаа хуваалцана даа гэсээр хэд хоночихож...

Монголд яг одоогийн байдлаар буюу 2026 оны эхний наймдугаар сарын байдлаар 568,900 гаруй гадаадын жуулчин иржээ. Энэ тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өссөн байна. Одоо бидний өмнө  өөрсдийгөө сайжруулах л асуудал байна.

Хутаг-Өндөрийн дэлгүүрт таарсан гадаадын хэсэг жуулчид манай “Талын монгол” брэндийн бүтээгдэхүүнүүдийг авч байхыг хараад дотроо ямар их баярлав аа. Дашинчилэнд саяхан ашиглалтад орсон CU дэлгүүрээр зориуд орж үзэв. Мөн л гаднын хэдэн жуулчинтай таарсан. Мөн л “Талын Монгол”-ын борцтой цагаан будаатай шөл авцгааж байх юм. Стокгольмоос яваа хоёр гэр бүл гэнэ. Тэд Хөвсгөлийн Хатгал орохоор зорьжээ. Стокольм бол Швед улсын нийслэл. Скандинавын хамгийн том хот. Эдийн засаг, соёлын гол төв нь ч гэж хэлж болно. Хаа холын тэр гоёмсог хотоос ирсэн дөрөв ихэд сэтгэл өндөр, аз жаргалтай явааг нь хараад сайхан санагдсан.

“Талын Монгол”-ынхон маш шаргуу ажилладаг хамт олон. Тэд байнга шинэ шинэ бүтээгдэхүүний эрэлд гарч, оновчтой шийдлүүд гарган бүтээгдэхүүнүүдийнхээ төрлийг олшруулсаар байгаа. Өнөөдөр энэ хамт олон БНХАУ, ОХУ, Турк, Казахстан, Узбекистан, Киргизстан зэрэг улс оронд амжилттай экспортолж эхлээд явж байна. Эдний зорилго мэдээж Төв Азийн зах зээлд тогтвортой байр суурь эзлэх. Энэ бол бидний ч зорилго. Учир нь энэ бол манай үндэсний бүтээгдэхүүн.

Одоо “Талын Монгол”-ынхон Монголд ирсэн жуулчин бүрт үндэсний бүтээгдэхүүнээ таниулж, Монголд ирсэн хүн бүрийн заавал амталдаг хоол болгохын төлөө өдөр шөнөгүй хичээн ажиллацгааж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр “Талын Монгол” брэндийн түгээлтийн 100  машины цуваа Улаанбаатар хотыг тойрч, жуулчдад Монголын амт, Монгол брэндийн чанар, Монголын зочломтгой соёлыг түгээх зорилготой өдөрлөг зохион байгуулж байна.

Гоё оо, гоё...

Бид л өөрсдийгөө дэмжихгүй бол хэн ч биднийг дэмжихгүй шүү.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.