Зураг
Зураг

Богдхан ууланд алхагчид галын аюулгүй байдлаа шалгаж, тамхи чүдэнз асаахгүй байхыг анхааруулав

П.Сайнжаргал, IKON.MN
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Богдхан уулын дархан цаазат газрын хэмжээнд хуурайшилт ихсэж, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлж байгааг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

Иймд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор ууланд аялах, зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах арга хэмжээ авч, дараах зүйлсийг хатуу анхааруулж байна.

Тодруулбал: 

  • Ил гал гаргах, түүдэг асаах, тамхи, чүдэнзний асаасан галыг ил задгай хаяхыг хориглоно.
  • Галын аюултай нөхцөлд ууланд алхах, аялал зугаалга хийхгүй байхыг анхааруулав.
  • Гал түймрийн шинж тэмдэг илэрвэл нэн даруй холбогдох байгууллагад мэдээлж, өөрийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөлөө.

Түймрийн аюулын үед иргэд, аж ахуйн нэгж, газар ашиглагчид холбогдох байгууллагын заавар, зөвлөмжийг чанд мөрдөж, байгаль хамгаалагч болон онцгой байдлын алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулав. 

Байгаль хамгаалах нь иргэн бүрийн үүрэг.

Нэг ширхэг асаасан чүдэнз, хайхрамжгүй үйлдэл бүхэл бүтэн ойг сүйтгэж болзошгүй. 
зураг
 
зураг