Зураг
Зураг

Г.Тэмүүлэн: Цахим сан үүсгэж, орон сууцны барилгын зөвшөөрөл олгогдохоос эхлээд төрд буй бүх мэдээллийг харуулна

Б.Бадамгарав, IKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орон сууцны залилан сүүлийн жилүүдэд ихээр үйлдэгдэж, олон айлын санхүү, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулж байгаа.

Иймд Засгийн газраас энэхүү төрлийн залиланг цэгцлэх, нэг байранд олон удаа захиалгын гэрээ үйлдэж, иргэдийг хохироож байгааг шийдэхийн тулд мэдээллийн нэгдсэн сан үүсгэхээр болжээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн "Монгол Улсад баригдаж дуусаагүй 2,173 орон сууц байна. Эдгээрээс захиалгын гэрээтэй холбоотойгоор давхардуулан гэрээ байгуулж, иргэдийн эрх ашгийг хөндөх асуудал гарч байгаа.

Одоогоор орон сууцны залилантай холбоотой 173 хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Нийтдээ 2,208 иргэний эрх ашиг хөндөгдсөн 173 тэрбум төгрөгийн асуудал байгааг эхнээс хууль хяналтын байгууллагууд эхнээс нь шийдвэрлэж байна.

Цаашид энэ төрлийн залилан гарахаас сэргийлж, таслан зогсоохын тулд баригдаж дуусаагүй байгаа орон сууцны мэдээллийн сантай болж, ил тод танилцуулан иргэдэд өөрсдөө хянах боломжийг олгоно. Арваннэгдүгээр сарын 15-н гэхэд мэдээллийн цахим санг бий болгоно. Уг санд барилгын зөвшөөрөл олгохоос эхлээд техникийн нөхцөл, тухайн орон сууцны барилгатай холбоотой төрд байгаа бүх мэдээллийг ил тод харуулна.

Мэдээлэл дутуу, магадлах боломж хомс байгаа зэргээс үүдэн залилан гардаг гэж үзэж байгаа. Иргэн хүн кино үзэхдээ сайтаар нь ороод суудлаа захиалдагтай адил сонирхсон орон сууцныхаа мэдээллийг нээхэд газар нь зөвшөөрөлтэй эсэх, ямар нэг зөрчил асуудал бий эсэх бүх мэдээлэл харагдана. Мөн тухайн орон сууцны барилгын тоот бүр нь нэг QR кодтой, нэг бүртгэлтэй, нэг гэрчилгээтэй байна" гэлээ.

Нэмж дурдахад QR кодонд байр нь барьцаанд байгаа эсэх, захиалгын гэрээ, өмчлөл өөрчлөгдөх зэрэг бүх мэдээлэл нь багтах аж.