Цэрэг татлага нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn
2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүрэг - 96-р сургууль,
- Баянзүрх дүүрэг - 14-р сургууль,
- Сүхбаатар дүүрэг - 3-р сургууль,
- Сонгинохайрхан дүүрэг - 83-р сургууль,
- Чингэлтэй дүүрэг - 23-р сургууль,
- Хан-Уул дүүрэг - 34-р сургууль,
- Налайх дүүрэг - “Эрдмийн оргил” сургууль
- Багануур дүүрэг - Хүний хөгжлийн ордон
- Багахангай дүүрэг - 91-р сургууль.
Гурван өдрийн турш үргэлжлэх цэрэг татлагын үеэр залуус найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно.
Цэрэг татлагын байранд авч очих бичиг баримтууд:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификат
- 3х4 хэмжээтэй цээж зураг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй байна.
Цэргийн албаны хугацаа нь нэг жил байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
