Шадар сайд Н.Номтойбаяр "Өвөр Монголын Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг албан ёсоор бүртгэгдээгүй" гэж залруулав
19:30 2026/10/14
Шадар сайд Н.Номтойбаяр "Эрхүүд гарсан тахлын сэжигтэй шинж тэмдэг ӨМӨЗО-ы Хөлөнбуйрт илэрсэн" талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлсэн.
Тэгвэл шадар сайдын зүгээс тус асуудалтай холбоотой ярьсан зүйлээ залруулж мэдээлэл өглөө.
Шадар сайд Н.Номтойбаярын ЗАЛРУУЛГА:
"ОХУ-д гарсан тахлын сэжигтэй тохиолдолтой холбогдуулан ӨМӨЗО-ы Хөлөнбуйрт сэрэмжлүүлэг гаргасан талаар гаднын хэвлэл мэдээлсээр байна. Албан ёсоор бүртгэгдсэн тохиолдолгүй. Зөвхөн сэрэмжлүүлэг мэдээ гаргасан.
Хил орчмын бүс нутгийн нөхцөл байдлын талаар Шадар сайд Орос, Хятадын талтай мэдээлэл солилцож байна. Өнөөдөр өглөө ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Онцгой зэрэг байгууллагууд хилийн нэвтрэх цэгийн хяналт, байдлыг шалгах ажлын хэсэг гарсан байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно" гэв.
18:13 2026/10/14
Оросын Холбооны Улс(ОХУ)-ын Эрхүү хотод тахлын эсрэг хүрээлэнгийн ажилтан эмэгтэйд гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа оношлогдож, эн аравдугаар сарын эхээр нас барсан явдал болсон.
Уг тахлын шинж тэмдэг Хөлөнбуйрт гарсан талаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Тэрбээр "ОХУ-ын Эрхүү хотод гарсан тахал өвчинтэй холбоотой асуудлыг Улсын онцгой комиссын хоёрдугаар хуралдаанаар хэлэлцсэн. Урьд шөнө нь ОХУ-ын эрх бүхий байгууллагаас "энэ бол тахлын шинжтэй биш, санаа зоволтгүй, 5,000 мянган шинжилгээг авч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн" гэх мэдээлэл өгсөн.
Гэтэл өчигдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон(ӨМӨЗО)-ы Хөлөнбуйрт сэжигтэй шинж тэмдэг илэрсэн. Үүнтэй холбогдуулан Хятадын талтай мэдээллээ солилцож байгаа. Хятадын талын холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан Монголд ирчихсэн ажиллаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай зөвлөлдөөд өнөө өглөө ажлын бүрэлдэхүүн гарч, хил орчимд иймэрхүү асуудал үүсвэл хамгаалах урьдчилан сэргийлэх бэлэн байдал хэр байгааг шалгахаар явсан" гэв.
19:30 2026/10/14
Шадар сайд Н.Номтойбаяр "Эрхүүд гарсан тахлын сэжигтэй шинж тэмдэг ӨМӨЗО-ы Хөлөнбуйрт илэрсэн" талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлсэн.
Тэгвэл шадар сайдын зүгээс тус асуудалтай холбоотой ярьсан зүйлээ залруулж мэдээлэл өглөө.
Шадар сайд Н.Номтойбаярын ЗАЛРУУЛГА:
"ОХУ-д гарсан тахлын сэжигтэй тохиолдолтой холбогдуулан ӨМӨЗО-ы Хөлөнбуйрт сэрэмжлүүлэг гаргасан талаар гаднын хэвлэл мэдээлсээр байна. Албан ёсоор бүртгэгдсэн тохиолдолгүй. Зөвхөн сэрэмжлүүлэг мэдээ гаргасан.
Хил орчмын бүс нутгийн нөхцөл байдлын талаар Шадар сайд Орос, Хятадын талтай мэдээлэл солилцож байна. Өнөөдөр өглөө ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Онцгой зэрэг байгууллагууд хилийн нэвтрэх цэгийн хяналт, байдлыг шалгах ажлын хэсэг гарсан байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
