Зураг
Зураг

Ч.Доржсүрэн: Ойн түймэр нь ашигтай шавж, буга, гөрөөс зэрэг олон амьтныг эрсдэлд оруулж, экосистемд маш их хохирол учруулдаг

П.Сайнжаргал, IKON.MN
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ойн түймэр болон хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь ойн нөөцийг багасгаж, хомсдолд оруулах эрсдэлтэйг ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ч.Доржсүрэн ярилаа. 

Монгол орны нийт газар нутгийн 11.8 хувийг ойн сан бүхий талбай эзэлдэг.

Ой мод нь байгаль экологийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалыг зохицуулах, хөрс усыг хамгаалах, амьтан ургамлын амьдрах орчныг бүрдүүлэх үнэт баялаг гэдгийг тэрбээр хэлж байлаа. 

Академич Ч.Доржсүрэн "Монгол оронд 140 гаруй мод сөөг бий. Ойн баялгийг тогтвортой менежментийн аргаар ашиглан хамгаалж, үржүүлэх ёстой. 

Ойн баялгийг багасгадаг гурван хүчин зүйл:

  • Гал түймэр
  • Хууль бусаар мод бэлтгэх
  • Ойн хөнөөлт шавж

Түймэр гарах гол шалтгааны нэг нь хүний нөлөө. 

Түймэр гарснаар хөрсний элэгдэлд орж, ойд байгаа олон ашигтай шавж амьтан, буга, гөрөөс хорогддог. Энэ нь экосистемд маш их хохирол учруулдаг" гэдгийг хэллээ.