Зураг
Зураг

UBCab компанийг Google дэлхийд онцоллоо

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Монголын технологийн компани UBCab-ийн хот доторх зорчилтын үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийсэн технологийн шинэчлэлийг Google өөрийн албан ёсны блогоороо онцолжээ.

Google Maps Platform-ийн албан ёсны блогт нийтлэгдсэн “UBCab: Reducing average passenger pickup times by 25% with Google Maps Platform” нийтлэлд UBCab болон Google-ийн хамтын ажиллагаа, түүнчлэн уг технологийг Улаанбаатарын замын хөдөлгөөн, цаг агаар, хаягийн мэдээллийн онцлогт хэрхэн тохируулан ашиглаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.

Улаанбаатарын өвлийн улиралд агаарын температур -40°C хүртэл буурдаг бөгөөд замын хөдөлгөөний ачаалал, байршлын мэдээллийн хязгаарлагдмал байдал зэрэг нь зорчигчийг цаг хугацаанд нь хүргэхэд хүндрэл учруулдаг.

зураг
 

Энэ хүрээнд UBCab Google Maps Platform-ийн зам тооцоолол, навигацийн технологийг өөрийн жолооч хуваарилалтын системтэй нэгтгэж, замын хөдөлгөөн болон бодит зорчих хугацааг харгалзан жолооч сонгох шийдлийг нэвтрүүлжээ.

Мөн Монгол хэл дээрх дуут навигаци, хаягийн мэдээлэл дутмаг бүсүүдэд ажиллах UBCab-ийн өөрийн хаягийн систем зэрэг шийдлүүдийг хөгжүүлж, хэрэглэгчийн өдөр тутмын зорчилтыг илүү ойлгомжтой, найдвартай болгоход анхаарсан байна.

Хамтын ажиллагааны үр дүнд дараах үзүүлэлтүүд сайжирчээ.

  • Зорчигч авах дундаж хугацаа 25%-иар буурсан
  • Жолоочийн дуудлага хүлээн авалт 15%-иар өссөн
  • Зорчигчид сар бүр нийт 540 цагийн хүлээлтийг хэмнэж байна
  • Үнэ болон ирэх хугацаатай холбоотой гомдол 30–40%-иар буурсан

Эдгээр үзүүлэлт нь технологийн шинэчлэл UBCab-ийн дотоод үйл ажиллагаанд төдийгүй хэрэглэгч, жолоочийн өдөр тутмын туршлагад шууд нөлөөлж байгааг харуулж байна.

Монголын шийдлийг олон улсад танилцууллаа

UBCab болон Google-ийн хамтын ажиллагаа нь Монголын зах зээлийн онцлогт тулгуурласан технологийн шийдлийг дэлхийн технологийн платформын албан ёсны сувгаар танилцуулсан жишээ болж байна.

Тус нийтлэлээр дамжуулан Улаанбаатарын замын хөдөлгөөн, хаягийн мэдээлэл, цаг агаарын эрс тэс нөхцөл зэрэг орон нутгийн онцлогт технологийг хэрхэн тохируулан ашиглаж болохыг UBCab-ийн жишээн дээр харуулжээ.

Google-ийн бүрэн нийтлэлийг эндээс унших боломжтой. Google Maps Platform-ийн бүрэн нийтлэл

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.