Зураг
Зураг

Г.Уянга: Зариг.мн-ий Н.Өнөрцэцэг нийслэлийн дөрвөн дүүрэгт оффис, үл хөдлөх хөрөнгө, үнэтэй машины цуглуулгатай

Н.Эрхбаяр, iKon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэн Г.Уянга нэр бүхий сэтгүүлч нарын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар АТГ-ын гадна өнөөдөр мэдээлэл өглөө. 

Энэ үеэр иргэн Г.Уянга "Өчигдөр би Эгүүр.мн сайтын Ж.Мядагмадамын хөрөнгө болох Сэлбэ дэх 10 айлын газар, Ар гүнт дэх дөрвөн айлын газрыг мэдээлсэн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан. 

Иргэд Ж.Мядагбадамын Сэлбэ, Ар гүнт, Төв аймаг дахь байшингийн хөрөнгө нийлээд хоёр тэрбум төгрөг хүрнэ гэдэг таамаг гаргасан. Түүний оффис нь Татварын албаны хойно байрлах оффисын талбайг давхраар нь авсан гэх мэдээлэл бий. Энэ хөрөнгийн мэдээллийг нэмбэл нийт 3.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй сайтын эзэн байна. 

Зариг.мн-ий Н.Өнөрцэцэг бол хотын дарга асан Х.Нямбаатарын ойрын хүн гэж маш олон хүн хэлдэг. Тэд өчигдөр нийлж "сэтгүүлчид бид ямар төрд ажилладаг уу, бизнес хийж болохгүй юу" гэж ноцсон. Та нар болно. Та хэд бусдын амьдралаар тоглож дэвсэж, Туулаа ухуулна гэх мэтээр биднийг гутаан доромжилсон. 

Эгүүр.мн сайтын эзний хөрөнгө нэг сая ам.доллар давсан бол Зариг.мн-ий Н.Өнөрцэцэгийн нь олон сая ам.доллар давсан байх магадлалтай. Зариг.мн-ий Н.Өнөрцэцэг нь нийслэлийн дөрвөн дүүрэгт оффис, үл хөдлөх хөрөнгө, үнэтэй машины цуглуулгатай. Төрийн ордны хойно байрлах зургаан давхар гоёмсог байшингийн "Ган үзэгтэн" ХХК-ийн нэг давхрын үйлчилгээний үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь нэг тэрбум төгрөг байх боломжтой. 

Мөн Баянзүрх дүүрэгт дэх хоёр өрөө үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн Гэрлүг хороололд тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгөтэй. Шинээр ашиглалтад орж байгаа нэг метр квадрат нь найман сая төгрөгийн үнэтэй Z-64 гэдэг барилгад захиалга өгсөн байна. 

Туулын эрэг дагуу Хан хиллст үл хөдлөх хөрөнгөтэй. Зайсанд мөн орон сууцтай. Н.Өнөрцэцэгийн хөдлөх хөрөнгө нь одоогийн байдлаар Lexus-600 гэдэг машинтай болсон. Эдгээр хөрөнгийг нэмж үзвэл энэ хүн ганц сая ам.доллароос хол давсан хөрөнгөтэй. Тус мэдээллийг Цагдаагийн ерөнхий газарт өгөх болно. Цагдаагийн байгууллага энэ мэдээллийг шалгах ёстой.

Тэрбээр ял авч байсан этгээд, ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан. Өршөөл гуйсан атал алдаагаа ухамсарлаагүй байна. Энэ хүн ялаа биеэр эдэлж дуусгах ёстой. Түүний өршөөлийг цуцлах зорилгоор нийгмээс гарын үсэг цуглуулах болно" хэмээн ярив.