Зураг
Зураг

"10-16 насныхан дугуйн болон явган хүний замаар мопед, скүүтер унаж болно гэж Замын хөдөлгөөний дүрмийг өөрчиллөө"

Б.Бадамгарав, IKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд скүүтер, цахилгаан дугуй, мопедтой холбоотой зарим өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн энэ талаар "Улсын хэмжээнд 34,000 орчим мопед, скүүтер, түрээсийн үйлчилгээ үзүүлэгч найман аж ахуйн нэгж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мопед, скүүтерийн хамааралтайгаар осол, гэмтэл нэмэгдэж байна. 2025 онд 200 орчим хүүхэд залуус гэмтсэн бол энэ онд 330 болж нэмэгдсэн байна. Зохицуулалтыг зөв болгох зайлшгүй шаардлагатай.

Иймд өнөөдөр Замын хөдөлгөөний дүрэм оруулсан үндсэн өөрчлөлт нь насны хязгаарыг зааж байна. 

  • 10 хүртэл настай хүүхдийг харгалзан хүнгүйгээр хөдөлгөөнд ямар нэг байдлаар оролцуулахгүй,
  • 10-16 насны хүүхдүүд явган хүний болон дугуйн замаар унана,
  • 18 наснаас дээш насныхан цахилгаан дугуй, мопед, скүүтер жолоодох эрхтэй байна гэж зохицуулалтыг тодорхой болголоо.

Өмнө батлагдсан хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах зохицуулалтыг Замын хөдөлгөөний дүрмийн өөрчлөлтөөр бүрдүүллээ. Мөн хариуцлагыг тодорхой тусгасан" гэв.