Гэрийн үйлчлэгч зуучлах нэрийдлээр 2,500 ам.доллар залилсан хэргийг АНХААРУУЛАВ
"Гадаад улсаас гэрийн үйлчлэгч, асрагч зуучилж өгнө" гэх нэрийдлээр иргэдээс мөнгө шилжүүлэн авах залилангийн тохиолдол бүртгэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Тухайлбал цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 12-ний өдөр "Бусдад залилуулчихлаа" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Шалгалтаар Дорноговь аймагт иргэн Х нь танилаараа дамжуулан Филиппин улсаас гэрийн үйлчлэгч зуучлуулахаар болж 2,500 ам.доллар буюу 10 орчим сая төгрөгийг шилжүүлэн залилуулсан хэргийг шалгаж байна.
Иймд гадаад улсаас ажилтан зуучилж өгнө гэх зар, байгууллагын мэдээлэл, үйл ажиллагааны чиглэл, гэрээ болон холбогдох баримт бичгийг сайтар нягталж залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

