“Carrefour Classic” брэндийн давсгүй, хуурсан газрын самрыг худалдан авахгүй байхыг ЭМЯ-наас анхааруулав

П.Сайнжаргал, IKON.MN
6 минутын өмнө
iKon.MN

Европын Холбооны Хүнс, тэжээлийн шуурхай дохиоллын систем (RASFF)-ийн мэдээлснээр Франц улсад үйлдвэрлэсэн “Carrefour Classic” брэндийн “Cacahuètes grillées sans sel ajouté/Fried peanuts” давсгүй, хуурсан газрын самрын 2/26103/1 цувралд афлатоксин В1 зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр илэрсэн байна.

Уг бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээ авч байгаа тул иргэд та бүхэн дээрх цувралын дугаартай бүтээгдэхүүнийг худалдан авах, хэрэглэхгүй байхыг Эрүүл Мэндийн Яамнаас анхаарууллаа. 

Хэрэв уг бүтээгдэхүүнийг худалдан авсан бол хэрэглэхгүй байх, худалдаалж буй газарт нь буцаах арга хэмжээ авахыг зөвлөв. 

Афлатоксин В1 нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хорт бодис тул бүтээгдэхүүний нэр, брэнд, цувралын дугаарыг сайтар шалгаж хэрэглэнэ үү.

зураг