Индонез улсад 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 47 хүний амь үрэгдэв
Бямба гарагийн өглөө Индонез улсад 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 47 хүрээд байна.
Орон нутгийн цагаар өглөөний 5:00 цагийн үед Флорес арал дээр болсон уг газар хөдлөлтийн төв цэг газрын гадаргаас 15 км-ийн гүнд бүртгэгджээ.
Төв цэг гүехэн байх тусам гадарга дээр үзүүлэх хор хөнөөл нь өндөр байдаг.
Үүний дараа олон арван чичиргээ бүртгэгдсэний хамгийн том нь Суматра арлын хойд хэсэгт, газрын гадаргаас 163 км гүнд төвтэй 6.4 магнитудын хүчтэй хөдлөлт байсан байна.
Урьдчилсан тооцоогоор 150 гаруй айлын орон сууц ноцтой гэмтэж, хэдэн арван сургууль, эмнэлэг сүм хийд, оффисын барилга байшингууд гэмтжээ.
Нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж буй тул хохирлын тоо цаашдаа өсөх нь тодорхой байна.
Индонезын эрх баригчид гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн ард иргэдэд тайван байж, далайн эрэг болон гэмтлийн шинж тэмдэг илэрсэн барилга байгууламжаас хол байхыг зөвлөжээ.
Индонезын арлууд нь дэлхийн бөмбөрцгийн гурван том тектоник хавтангийн уулзвар дээр оршдог тул газар хөдлөлт, галт уулын идэвхжил өндөр байдаг юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
