Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь
Хилийн боомтуудын 2026 оны зургаадугаар сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.
Монгол-Оросын Боршоо, Арцсуурь, Ханх, Цагааннуур, Тэс, Ульхан авто замын боомтууд Монгол Улсын Хүүхдийн баярын өдөр буюу 2026.06.01-ний өдөр болон ОХУ-ын Оросын өдөр буюу 2026.06.12,13-ны өдрүүдэд түр хаах юм байна.
Монгол-Хятадын Булган, Ханги, Хавирга авто замын боомтууд БНХАУ-ын Луут завины баяраар буюу 2026.06.19-ний өдөр түр хаана. Байтаг, Замын-Үүд, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Бичигт, Баянхошуу, Сүмбэр автозамын боомтууд Монгол Улсын Хүүхдийн баярын өдөр буюу 2026.06.01-ний өдөр, БНХАУ-ын Луут завины баяраар буюу 2026.06.19-ний өдөр түр хаана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
