Энэ сарын 31-нд нутгийн хойд хагаст эрс сэрүүснэ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, салхи, шуургатай сэрүүхэн байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2026 оны 05-р сарын 28-наас 2026 оны 06-р сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 29-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
- 30-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо,
- 31-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас, цас орно.
Салхи:
- 29-нд Алтайн уулархаг уулархаг нутгаар,
- 30, 31-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
- 28, 29-нд ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +12...+17 градус дулаан,
- Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +16...+21 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +28...+33 градус,
- бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.
- 31-нд нутгийн хойд хагаст эрс сэрүүснэ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
