Б.Баатарыг сулласан шийдвэрийг прокурор эсэргүүцсэн ч Ерөнхий шүүгч хүлээн авсангүй
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарыг энэ аравдугаар сарын 5-ны өдрөөс нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж байлаа.
Тэгвэл энэ сарын 14-ний өдөр өмгөөлөгчид цагдан хориог өөрчлүүлэх хүсэлт гаргаж, Б.Баатарт Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоож, сулласан.
Харин өнөөдөр прокурор тухайн шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, буцаан цагдан хорих саналыг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиунд гаргасан байна.
Ерөнхий шүүгч хянаад шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гомдлыг хангахаас татгалзах шийдвэр гаргажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

