Улаанбаатарт энэ сарын 17, 19-нд ялимгүй цас орно

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 8 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. 

Хур тунадас:

  • 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
  • 18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
  • 19-нд нутгийн зарим газраар,
  • 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 21-нд Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор,
  • 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи:

  • 16-нд нутгийн зарим газраар,
  • 17-19-нд говь, тал, хээрийн нутгаар,
  • 22-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.   

Агаарын температур:

Нийт нутгаар хүйтэрч

  • шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20...-25 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13..-18 градус хүйтэн,
  • говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус дулаан,
  • бусад нутгаар -7...-12 градус хүйтэн,
  • өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн,
  • говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан,
  • бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
                     Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 17, 19-нд ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 19-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгиноны орчмоор -13...-18 градус, бусад хэсгээр -5...-10 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.