Азийн пара наадамд оролцох Монголын багийн далбааг мандуулах ёслол боллоо
Азийн V пара наадамд оролцох Монголын багийн далбааг мандуулах ёслол өнөөдөр Японы Нагоя хотод байрлах тамирчдын хотхонд боллоо.
Энэ удаагийн пара наадамд Монгол Улс нийт 10 спортын төрөлд 44 тамирчин, нэг хөтөч тамирчны хамт оролцохоор болоод буй. Нийт 18 спортын төрөлд Ази Тивийн 45 улсын 4,000 орчим тамирчин өрсөлдөнө.
Зохион байгуулагчдын зүгээ улс орнуудын баг тамирчдыг угтан авч, төрийн далбааг нь мандуулдаг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр Монгол, Афганистан, Малайзын багийг хүлээн авлаа.
Үйл ажиллагаанд Монголын багийн ахлагч Цагааны Одонбаяр, штабын ажилтан, Ажлын хэсгийн ахлагч Жамбалын Тунгалаг, штабын ажилтан Баяртын Нямсүрэн, Отгонмөнхийн Анударь, хэвлэлийн төлөөлөгч Доржсүрэнгийн Батжаргал болон тамирчдын төлөөлөл оролцов.
Монголын баг тамирчдын салхийг хагалж пара ширээний теннисний төрлөөр Пүрэвдоржийн Мягмарцогт өрсөлдөх хуваарьтай юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

