АЗИЙН ПАРА НААДАМ 2026    
1

АЙЧИ-НАГОЯ 2026: Азийн ПАРА наадамд Монгол Улс 10 спортын төрөлд 44 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN

Азийн ПАРА наадамд Монгол Улс 10 спортын төрөлд 44 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно

Япон улсын Айчи муж болон Нагоя хотноо энэ сарын 18-наас 24-ний өдрүүдэд пара наадам болно. Тус наадамд 45 орны 4,000 орчим тамирчин спортын 18 төрөлд 19 спортын цогцолборт хурд, хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөх юм.

Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын 10 төрөлд нийт 44 тамирчин (хөтөч тамирчны хамт 45) оролцохоор бэлтгэлээ базаажээ. Тамирчдаас гадна дасгалжуулагч, эмч, албаны төлөөлөгчид, шүүгч болон хэвлэл мэдээллийн баг багтсан өргөн бүрэлдэхүүн Японыг зорьж байна. Монголын багийн ахлагчаар (Chef de Mission) Ц.Одонбаяр ажиллаж байгаа бол олон улсын шүүгчээр Ж.Болд (ширээний теннис), Д.Лхагвадорж (таеквондо) нар дэнслэх юм.

Манай баг тамирчид дараах 10 төрөлд өрсөлдөнө:

  • Суугаа волейбол (11 тамирчин): Т.Соёлсайхан ахлагчтай эмэгтэй шигшээ баг (С.Эрдэнэдолгор, Л.Ууганбаяр, Б.Батням, Б.Уранцэцэг, Д.Ундралмаа, Л.Цэцэгмаа, Д.Лхагважав, С.Төмөрсүх, Х.Сүрэнрагчаа, Ц.Туяа).
  • Хөнгөн атлетик (11 тамирчин, 1 хөтөч): П.Энхманлай, Ц.Доржзодов, Б.Гармаабазар, Г.Ган-Эрдэнэ, Ч.Бат-Отгон, Л.Батхишиг, З.Мөнх-Анар (хөтөч Э.Төртогтох), Т.Мядагмаа, Д.Саруултөгс, Б.Амгаланзаяа, Н.Амин-Эрдэнэ.
  • Жүдо (6 тамирчин): Д.Ганбат (95 кг), Б.Бат-Эрдэнэ (70 кг), Г.Чулуунсүх (81 кг), Э.Даваадагва (81 кг), Л.Туруунаа (70 кг), Т.Сувд-Эрдэнэ (52 кг).
  • Байт харваа (4 тамирчин): Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар, П.Мөнхбаатар.
  • Таеквондо (4 тамирчин): Г.Болор-Эрдэнэ (65 кг), У.Сүрэнжав (52 кг), Б.Шинэбаяр (70 кг), Х.Темирбек (58 кг).
  • Бочи (3 тамирчин): Д.Дагмидмаа (BC2), Х.Ирмүүн (BC2), Т.Мөнхдэмбэрэл (BC1).
  • Ширээний теннис (2 тамирчин): П.Мягмарцогт (MS 4-5), Б.Өлзийнжаргал (MS 7).
  • Буудлага (1 тамирчин): А.Ууганцэцэг (10м хийн гар буу SH1).
  • Пауэрлифтинг (1 тамирчин): Э.Содномпилжээ (-107 кг).
  • Усанд сэлэлт (1 тамирчин): Ө.Мөнхтөр (50м, 100м чөлөөт болон эрвээхэй сэлэлт S11).

Монгол Улсын Азийн пара наадмын түүхэн амжилт

Монгол Улс 2010 онд БНХАУ-ын Гуанжоу хотноо болсон анхдугаар Азийн пара наадмаас хойш тасралтгүй дөрвөн удаа оролцохдоо таван алт, долоон мөнгө, 17 хүрэл буюу нийт 29 медаль хүртсэн бахархам түүхтэй: