Toki Pay олон улсад цар хүрээгээ тэлж БНХАУ-ын Wechat Pay-тай албан ёсны хамтын ажиллагаа эхлүүллээ

СУРТАЛЧИЛГАА
20 минутын өмнө
Сурталчилгаа

Toki апп-аа ашиглаж Хятад улсад хялбараар төлбөрөө төлөх боломжтой боллоо.

зураг
 

Монголын тэргүүлэгч финтек платформ Toki Pay нь глобал төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч GLN International-тай албан ёсны хамтын ажиллагаа эхлүүлж Хятадын хамгийн том төлбөрийн систем Weixin Pay-д нэгджээ.

Ингэснээр хэрэглэгчид Хятад улсад зорчихдоо нэмэлт апп татах, валют солиулах шаардлагагүй Toki апп-аараа WeChat Pay-н QR кодыг уншуулан шимтгэлгүй төлбөр төлөх боломж бүрдлээ.

Хамтралын бас нэгэн онцлог нь Toki Credit-н зээлийн эрхээ ашиглан төлбөр тооцоогоо зээлээр төлөх боломжтой болсон байна.

зураг
 

Хэрэглэгч Weixin Pay-н QR кодыг Toki апп-раа уншуулах эсвэл өөрийн QR-г үүсгэж үйлчилгээний байгууллагад уншуулж төлбөрөө төлөх боломжтой. Олон улсын төлбөр тооцоо хийхдээ Toki Данс, Toki Credit болон холбосон банкны картаас сонгон төлнө.

Toki апп нь олон улсын төлбөр тооцоогоор зогсохгүй, хэрэглэгчдийн гадаад аяллыг илүү хялбар болгох олон улсын такси, нислэгийн тийз, дата SIM зэрэг үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлж байна. Ийнхүү Toki хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг нэг дор шийддэг дижитал платформоос, хаана ч явсан хэрэгцээт үйлчилгээгээ нэг дороос авах боломжтой олон улсын экосистем рүү хүрээгээ тэлж эхэллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.